Gee маань одоо ХӨДӨӨ ОРОН нутгаар тоглолтоо хийхнээ... Эхлээд ХӨТӨЛ орох нь байна... очих өдөр 23-нд. Дараа нь 24-нд ДАРХАН орж тоглолтоо хийнэ... Тэгээд 25-нд СЭЛЭНГЭ ороод хөдөө орон нутгийн тоглолт өндөрлөж байна... Та бүхэн алдалгүй үзээрэй...
Сүүлийн үед шинэ уран бүтээл идэвхитэй туурьвиж байгаа рэппэр Gee–н “Буруугүй буруутнууд ” клип 2016 студи–ээр бүтээгдсэн ба саяхан олны хүртээл болсон билээ.”Буруугүй буруутнууд ” видео клип нь рэппэр Gee-н “Монгол рэппэр” цомогт орсон 3 дахь single бөгөөд түүний CD худалдаанд гарлаа.
Gee-н “Монгол рэппэр” цомгийн өдөрлөг Hi-Fi Mega Store –т 2010 оны 03-р сарын 18-нд болж өндөрлөлөө.Тус цомог нь нийт 13 track-тай,enhanced CD болжээ. “Монгол рэппэр” цомогт Gee-гийн сүүлийн үеийн hit болсон дуунууд багтсанаас гадна bonus болгож Монгол рэппэр ,Санаа тавь , Намайг үзэн яд,Болсон явдлаас жилийн дараа видео клипүүд орсон байна.
Нийтлэлийг бэлтгэсэн: hemNel team